Дөрвөн улирлын эргэлтэд Японы өнцөг булан бүрт, нутаг болгон өөрийн гэсэн онцлог баяр, өвөрмөц фестиваль тэмдэглэдэг. Мацүри хэмээн нэрлэдэг фестивалиудыг Японд өдөр бүр, газар сайгүй харж болно. Ихэнх баяр нь Шинто, Буддизмаас гаралтай ч цасны баяр, галын наадам гээд нутгийн хүмүүсээс эхлээд гадны зочин гийчин үзэхэд сонирхолтой баяр олон бий. Эрт үеэсээ япончууд байгалийн олон талд хүчин дунд төвлөрсөн оюун санааны хүчинд итгэж сүсэлсээр ирсэн. Энэ нь ч Шинтогийн үүсэл болсон юм. Шинтогоос гаралтай мацүригийн үеэр бурхан шүтээндээ мөргөж залбиран, арвин ургац авч, ажил төрөл өөдлөн дэмжихийг ерөөдөг.
Японы Үндэсний Аялал Жуучлалын Байгууллагаас эрхлэн гаргадаг сэтгүүлээс