Гаднах чимэглэл сэлтээ бүгдийг нь элээсэн, сүм хийдийн сонгодог архитектурыг агуулсан гайхамшигт Буддын сүмүүд. Нам гүм дүнхийх Шинтогийн ариун шүтээний сүм хийд ногоон модод дунд амирлангуй оршино. Японд ийм газар олон бий. Хаа сайгүй (бүр Токио, Осака шиг хүн ам ихтэй хотуудад хүртэл шүү). Тэдний дийлэнх нь 1000-аад жилийн настай.

Японы уугуул, эртний шашин болох Шинто нь өвөг дээдэстээ шүтэн залбирч явах, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахыг сургадаг бол Зургадугаар зууны үед Буддын шашин Ази тивийн бусад орноос нэвтрэхдээ оюун санааны гэгээрэл, аврал нийгүүлслийн тухай сургааль номлохыг авчирсан юм. Өнөөг хүртэл энэ хоёр шашин Японы соёл, гоо зүй болоод оюун санааны эх ундарга нь болсоор байгаа билээ.

Сүмийн бүтэц хийцийг дурдахгүйгээр зөвхөн тэндэх буддист дүр төрх, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нь харахад л урлагийн бүтээлүүдээр дүүрэн. Япон цэцэрлэгүүд нь хязгаарлагдмал орон зайд байгалйин гоо үзэсгэлэнг харуулж чаддагаараа дэлхийд алдартай. Сүмийн тагтан дээрээс цэцэрлэгийг харж суухад цаг хугацаа алгуурхан урсан одно. Орчлон ертөнцөөс залгих мэт мэдрэмжийг төгс олж авах газар. Хэзээнээс л ингэж амарч, тайвшрал олох гэж Японы сүм хийдийг зорих гадны жуулчдын цуваа  тасраагүй юм.

Leave a Reply