- Анхан шат / N5-тай дүйцнэ./
- Ахисан анхан шат / N4-тэй дүйцнэ./
- Анхан шатны бататгал анги /N4-тэй дүйцнэ./-50% Япон багштай.
- Дунд шат-1 /N3-тэй дүйцнэ./
- JLPT N3-т бэлтгэх эрчимжүүлсэн анги
- Хүүхдийн Япон хэл
ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
- Одоо явагдаж буй сургалтууд
- Япон хэлний сургалтын танилцуулга
- Давуу тал
- Багш нарын танилцуулга
- Сургалтын төрөл
- Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
- Сургалт зөвлөгөө, мэдээлэл
- Япон хэлний сургалт, амжилт
- Сургалтын төлбөрийн хөнгөлөлт
- Шинэ үгийн булан
- Төгсөлтийн арга хэмжээ
Сургалтанд бүртгүүлэх
Та өөрийн сонирхож буй анги болон цагаа сонгоно уу.
Сургалтын танилцуулга
Япон хэлний сургалт
явуулж эхэлсэн :
2005 он
Япон хэлний сургалтын төвийн зөвшөөрлийн дугаар :
Хөдөлмөрийн яам № 20/656
Сургалтын давуу тал
“Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв” нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Япон хэлний сургалтыг тасралтгүй, тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд манай япон хэлний сургалт нь танд дараах давуу талуудыг санал болгож байна.
Чадварлаг багш
Сургалтын үйл ажиллагааны чанарыг хангах үүднээс хичээлийг удирдагч багш нарыг жил бүр Япон улсад богино хугацааны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Junior B хөтөлбөр
Япон улсын Иватани техник мэргэжлийн сургуулиас батлаж гаргасан, өсвөр насны сурагчийг нийгэмд бэлтгэх зорилго бүхий Junior B ёс зүйн хөтөлбөрийг Япон хэлний сургалтын хамт цогц байдлаар явуулдаг.
Мэргэжлийн
япон багш
Сургалтын бүх шатанд мэргэжлийн Япон багш нар заана.
Зөвхөн Японыг чанартайгаар
Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн Япон хэлээр төрөлжсөн.
Олон жилийн
туршлага
2005 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй заах арга зүйн арвин туршлагатай.
Сургалтын чанар
2007 оноос хойш нийт суралцагчдын 90 хувь нь Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн.
Байршлын давуу тал
Үйлчлүүлэгчдэд дөт байршилтай. /Урт цагааны гудамж болон Тэнгис кино театраас ойр/ бөгөөд хямд сургалтын төлбөртэй.
Явцын мэдээлэл
Асран хамгаалагчийн хүсэлтээс хамаарч насанд хүрээгүй суралцагчийн сургалтын явцын мэдээллийг тогтмол хүргүүлдэг.
Багш нарын танилцуулга
Япон хэлний ТТШ-н 1-р зэрэгтэй.
2006-2007 Нагоя хот ”Сейжо их сургууль” Япон хэлний бэлтгэлийг төгссөн.
2008-2010 Монгол Улсын Боловсролын Их Сургуульд Япон хэл судлалаар магистраар төгссөн.
2007-2010 Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв Япон хэлний багш
Япон хэлний ТТШ-н 1-р зэрэгтэй.
Япон хэлний ТТШ-н 1-р зэрэгтэй.
Төгссөнөөс хойш 2 жил хагасын хугацаанд Япон улсын NPO байгууллагад залуучуудын дэмжлэгийн чиглэлээр ажилласан.
2022 оны 4 сараас хагас жил Монгол улсад суралцсан.
2023 оны 6 сард 420 цагийн Япон хэлний багшийн суралцахуйн курсыг суралцаж төгссөн.
2023 оны 8 сараас тус байгууллагад багшилж эхэлсэн.
★Япон багш нар
Япон хэлний багш/ Сайн дурын ажилтан Китагава Ай
Япон хэлний багш/Сайн дурын ажилтан Кон Аяа
Япон хэлний багш/ Сайн дурын ажилтан Асако Дайкокү
Япон хэлний багш /Сайн дурын ажилтан Тамүра Макико
Япон хэлний багш/ Сайн дурын ажилтан Сакамото Такаши
Хичээлийн агуулга
- Бүх шатны сургалтыг Япон Монгол мэргэжлийн багш нар хамт явуулна. Гадаад хэлний эзэмшвэл зохих сонсох, бичих унших, ярих 4 чадварыг зохих шатанд цогцоор нь эрчимжүүлсэн байдлаар эзэмшүүлнэ.
Суралцагчид тавигдах шаардлага:
- Эрчимжүүлсэн байдлаар Япон хэлний дүрмийн болоод бичгийн цэгцтэй мэдлэг олгох зорилготой байх.
- Ажлын өдрүүдэд өдөр бүр 2 цаг сургалтанд суух боломжтой байх.
- Өдөр бүр гэрийн даалгаварт 1-с дээш цагийг зарцуулах боломжтой байх.
- Анхан шатны эрчимжүүлсэн ангиас бусад ангид элсэхийг хүсэгчид өмнөх шатны эзэмшвэл зохих программыг эзэмшсэн байх.
Сургалтыг хэн авах боломжтой вэ ?
- Япон улсын хэлний бэлтгэл, их дээд сургуульд суралцах зорилго бүхий иргэд
- Япон хэлний гүнзгий сургалттай сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид Япон хэлний олимпиадад бэлтгэх, хичээлийн хоцрогдол нөхөх.
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөөж зорьж буй иргэд
№ | Сургалтын нэр | Япон хэлний ТТШ-н Дүйцэх
Түвшин |
Үргэлжлэх
хугацаа |
1 | Анхан шатны эрчимжүүлсэн анги | JLPT-N5
J-TEST-F |
3 сар |
2 | Ахисан анхан шатны эрчимжүүлсэн анги | JLPT-N4
J-TEST-E |
6 сар |
3 | Анхан шатны бататгал/ Япон багштай ярианы анги | 7 сар | |
4 | Дунд шатны эрчимжүүлсэн анги | JLPT-N3 J-TEST C-D |
9 сар |
5 | Ахисан дунд шатны эрчимжүүлсэн анги | 12 сар | |
6 | Дээд шат | JLPT-N2, N1 J-TEST A-D |
2 жил |
Дадлагажигч ажилтан/ Сувилахуйн Япон хэлний сургалт | |
Хичээлийн агуулга: | Мэндчилгээ,Үйлдвэр болон Асрамжийн газрын ажлын заавар, тоо болон цаг,өөрийн биед илэрч буй зовиур шинж тэмдэг, замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээ, Өдөр тутмын худалдан авалт, хоол захиалах, тв-р гарах цаг агаарын мэдээ ,Ажлын байранд ашиглагдах багаж хэрэгслийн нэр, Үйлчилгээний ёс зүй, Японы нийгмийн сэтгэл зүйн онцлог |
Сургалтыг хэн авах боломжтой вэ? | Япон улсад дадлагажигч ажилтнаар явах иргэд.
|
Суралцагчид тавигдах шаардлага:
|
Япон улсад дадлагажигч ажилтны гэрээгээр явахаар зорисон байх.
Ажлын өдрүүдэд өдөр бүр 2 цаг сургалтанд суух боломжтой байх. Өдөр бүр гэрийн даалгаварт 1-с дээш цагийг зарцуулах боломжтой байх. |
Үргэлжлэх хугацаа | 3-6 сар |
Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон N2-ын анги | |
Хичээлийн агуулга: | Эзэмшвэл зохих хэлний сургалтын 4 чадварын тест авч суралцагчид дутагдалтай байгаа чадварыг олгох. |
Сургалтыг хэн авах боломжтой вэ? | Япон улсын их дээд сургуульд шууд элсэн орох хүсэлтэй иргэд. |
Суралцагчид тавигдах шаардлага:
|
Япон хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй байх.
Ажлын өдрүүдэд өдөр бүр 2 цаг сургалтанд суух боломжтой байх. Өдөр бүр гэрийн даалгаварт 2-с дээш цагийг зарцуулах боломжтой байх. |
Үргэлжлэх хугацаа | 2 сар |
Бизнесийн Япон хэл, албан харилцааны анги | |
Хичээлийн агуулга: | Бизнесийн Япон хэл, Мэндчилгээ,Япон компанийн ажлын байрны ёс зүй, Япон компанийн шинэ ажилтны сэтгэл зүй, хувцаслалт, Япон хэл дээрх төрөл бүрийн албан бичиг болон цахим шуудан боловсруулалт |
Сургалтыг хэн авах боломжтой вэ?
|
Япон улсад үндсэн ажилтнаар ажилд орох хүсэлтэй иргэд
Монгол дахь Японы хөрөнгө оруулалттай үйлдвэр албан байгууллагад суралцах сонирхолтой иргэд Япон улсын ард иргэдтэй албан харилцаа явуулах, түншлэх сонирхол бүхий бизнесменүүд |
Суралцагчид тавигдах шаардлага:
|
Япон хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй байх.
Ажлын өдрүүдэд өдөр бүр 2 цаг сургалтанд суух боломжтой байх. Өдөр бүр гэрийн даалгаварт 2-с дээш цагийг зарцуулах боломжтой байх. |
Үргэлжлэх хугацаа: | Суралцагчийн Япон хэлний суурь мэдлэгийн түвшнээс хамаарч 2-3 сар Монгол болох Япон хэл дээр лекц, дадлага хослож явагдана. |
Ажлын болон ярилцлагад бэлтгэх анги: | |
Хичээлийн агуулга: | Япон хэл дээр ярилцлагын шалгалтанд орох зааварчилгаа явагдана.Хувцаслалт, Өөрийгөө логик дэс дараалалтайгаар зөв бөгөөд бүрэн илэрхийлэх чадварыг эзэмшинэ. |
Сургалтыг хэн авах боломжтой вэ?
|
Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бичгийн шалгалтанд тэнцээд ярилцлагын шалгалтанд бэлдэх зорилготой оюутан залуус.
Японы хөрөнгө оруулалттай ААН-д ажилд орох ярилцлага өгөхөөр зорилго бүхий иргэд |
Суралцагчид тавигдах шаардлага: | Япон хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй байх. |
Үргэлжлэх хугацаа: | 4 цаг |
Хүүхдийн Япон хэлний анги | |
Хичээлийн агуулга: | Анхан шатны Хирагана цагаан толгой, Япон дуу, Японы уламжлалт тоглоом, Анхан шатны мэндчилгээний үгс, Өөрийгөө танилцуулж сурах |
Сургалтыг хэн авах боломжтой вэ? | Ирээдүйд хүүхдээ Япон хэлний чиглэлээр эртнээс бэлтгэх зорилго 6-10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүд хандана уу.Түүнчлэн Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бага сургуулийн сурагчид хамрагдах боломжтой. |
Суралцагчид тавигдах шаардлага | Багшийн самбарт дээр хийх тэмдэгэгээг кирилл үсгээр тэмдэглэх чадвартай байх. |
Үргэлжлэх хугацаа: | 3-6 сар |
ЯПОН ХЭЛНИЙ ЭНГИЙН СУРГАЛТТАЙ АНГИ | |
Хичээлийн агуулга: | Манайд заагдах ЕРӨНХИЙ ЯПОН ХЭЛНИЙ бүх шатны сургалт нь энгийн хурдтайгаар соёлын хичээлтэй хавсарч явагдана. |
Сургалтыг хэн авах боломжтой вэ?: | Гэрийн даалгавар хийх боломжгүй, Япон хэлийг эртнээс төлөвлөж удаан хугацаагаар хурд болон ачаалал багатайгаар сурах зорилго бүхий иргэд |
Суралцагчид тавигдах шаардлага | Япон хэл соёлыг сурах зорилготой байх. |
Сургалтын үргэлжлэх хугацаа | 6-12 сар |
Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
18 хүртэл хүний багтаамжтай.Видео төхөөрөмж суурилагдсан.
Монгол улсад зохион байгуулагддаг Япон хэлний түвшин тогтоох шалгалтууд
Япон хэлний түвшин тогтоох шалгалт JLPT | Япон хэлний бодит мэдлэгийн шалгалт J-TEST | Япон хэлний чадвар |
N5 | F | Япон хэлний анхан шатны түвшин |
N4 | E | Анхан, дунд шатны мэдлэгийг бүрэн эзэмшсэн түвшин |
N3,N2 | B, C, D | Өдөр тутмын болон өргөн хэрэглээнд нийгмийн харилцаанд орох түвшин |
N1 | A | Нийгмийн бүх салбарт чөлөөтэй харилцах түвшин |
Японд суралцах шалгалт(EJU)
Ангилал | Зорилго | Авах оноо |
Япон хэл | Японы их дээд сургуульд суралцах | 0-400 оноо |
Байгалийн шинжлэл | Японы их дээд сургуульд шаардагдах байгаль шинжлэлийн мэдлэг /Физик, хими, биологи/ | 0-200 оноо |
Нийгмийн ухаан | Японы их дээд сургуульд суралцахад шаардагдах бичлэг, үндсэн нийгмийн ухаан, онолын чадвар | 0-200 оноо |
Математик | Японы их дээд сургуульд шаардагдах математикийн мэдлэгийн түвшин | 0-200 оноо |
JLPT
Япон хэлний түвшин тогтоох шалгалт
Эх хэл нь Япон хэл биш хүмүүст зориулсан ба Япон хэлний чадварыг тогтоон баталгаажуулах зорилготой шалгалт юм. Энэхүү шалгалт Япон улсад жилд 2 удаа буюу 7,12 саруудад зохион байгуулагддаг. Монгол улсад жилд 1 удаа буюу 12 сард болдог.
J -TEST
Япон хэлний бодит мэдлэгийн шалгалт
Япон хэлээр харилцах чадварыг цогц байдлаар тогтоох, практик үндэслэлтэй шалгалт хэмээн үнэлэгдэж ирсэн. Жилд 6 удаа сондгой саруудад зохион байгуулагддаг.
A-D(1000 оноо), E-F (500 оноо)гэсэн 2 түвшинтэй.
EJU
Японд суралцах шалгалт
Японы их дээд сургуульд элсэхийг хүсэгчдэд зориулсан Япон хэлний чадварын шалгалт болон үндсэн мэдлэгийг үнэлэх шалгалт юм. Жилд 2 удаа буюу 6,11 сард зохион байгуулагддаг. Монгол улсад 6 сард уг шалгалт явагддаг.
Япон хэлний сургалт, амжилт
2014 он Иватани Техник Бизнесийн Мэргэжлийн сургуулиас ивээн тэтгэж явуулдаг Япон хэлний уран илтгэлийн “Миний мэдэх Япон хүн ”тэмцээнд Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн оюутан С.Ганзориг нь ТЭРГҮҮН байрыг эзлэж Япон улсад аялах эрхийн бичгээр шагнуулав.
2015 он Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн оюутан Д.Очирмаа нь Япон улсын элчин сайдын яамнаас зохион байгуулсан Уран илтгэлийн 22-р тэмцээний ТЭРГҮҮН БАЙР-ыг “Намайг өөрчилсөн зүйл”сэдвээр эзлэж цом, Япон улсад аялах эрхийн бичгээр шагнуулав.
2016 он Иватани Техник Бизнесийн Мэргэжлийн сургуулиас ивээн тэтгэж явуулдаг Япон хэлний уран илтгэлийн “Бусдад хэлэх миний үг ”тэмцээнд Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн оюутан Б.Баянжаргал нь ТЭРГҮҮН байрыг эзлэж Япон улсад аялах эрхийн бичгээр шагнуулав.
2016 он Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн оюутан Г.Үүрийнцолмон нь Япон улсын элчин сайдын яамнаас зохион байгуулсан Уран илтгэлийн 23-р тэмцээний ТУСГАЙ БАЙР-ыг “Зам”сэдвээр эзлэж Япон улсад аялах эрхийн бичгээр шагнуулав.
2017 он Иватани Техник Бизнесийн Мэргэжлийн сургуулиас ивээн тэтгэж явуулдаг Япон хэлний уран илтгэлийн “Хэрвээ би ……сан бол ”тэмцээнд Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн оюутан С.Баднайгарав нь ТЭРГҮҮН байрыг эзлэж Япон улсад аялах эрхийн бичгээр шагнуулав.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт
Гэр бүлийн хөнгөлөлт
Гэр бүлийн 2 гишүүн хамт суралцсан тохиолдолд 2 дахь гишүүний сургалтын 1 сарын төлбөр 10 хувиар хөнгөлөгдөнө.
Найзын хөнгөлөлт
Суралцагч найз нөхдөө манай төвд дагуулж ирсэн тохиолдолд суралцагчийн 1 сарын төлбөрөөс 10 хувь хөнгөлөгдөнө.
Удаан хугацааны хөтөлбөр
Манай төвд суралцагч 6 –с дээш сар суралцсан тохиолдолд дараагийн шатны сургалтын төлбөр 10 хувь хөнгөлөгдөнө.
Амжилтын хөнгөлт
Манай төвийн суралцагчийн хувиар Япон хэлний тэмцээн уралдаанд оролцож шагналт байр эзэлсэн тохиолд 1 сарын сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.
Шилдэг оюутны хөнгөлөлт
Манай төвд суралцах хугацаанд нийт Япон хэл суралцагч нартай харьцуулсан ирц, дүн, идэвхийн үзүүлэлтээр тэргүүлсэн оюутанд нэг сарын сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлнө. /Шалгаруулалт оны эцсээр явагдах.
Дээрх хөнгөлтүүд нь Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн чиглүүлэх сургалтад үл хамаарах бөгөөд хөнгөлөлтийг тусгай журмын дагуу шийдвэрлэнэ.
Шинэ үгийн булан
鉛筆削り | えんぴつけずり | харандаа үзүүрлэгч |
幸運 | こううん | аз жаргал |
登場人物 | とうじょうじんぶつ | кино болон зохиолд гарч буй дүр |
内(心の~) | うち | үнэн сэтгэл, чин сэтгэл, сэтгэлийн гүн |
解釈(する) | かいしゃく | ойлгох, тайлбарлах |
山(本の~) | やま | их олон |
言い返す | いいかえす | хэлсэн үгэнд нь буцааж хариу хэлэх |
修復(する) | しゅうふく | засварлах, засах |
おそらく | магадгүй | |
薄汚い | うすぎたない | бохир, муухай |
ぴかぴか(な) | Гялтганасан, гялалзсан | |
新品 | しんぴん | шинэ бараа |
手にいれる | てにいれる | өөрийн болгох |
ざらに | байдаг л нэг.., | |
目をとめる | めをとめる | ажиглан харах |
しょうゆさし | Цуу | |
食塩 | しょくえん | хоолны давс |
流し台 | ながしだい | угаагуур,тосгуур |
排水パイプ | はいすいパイプ | бохир усны хоолой |
排水 | はいすい | бохир ус |
修理屋 | しゅうりや | засварын газар |
ちらちら | хөнгөн нимгэн жижиг зүйл газарт унах | |
マニアック | этгээд,гаж | |
コレクター | эд зүйл цуглуулах сонирхолтой хүн | |
知る由もない | しるよしもない | мэдэх учиргүй, мэдэх ёсгүй |
鋭い | するどい | хурц, ширүүн |
視線 | しせん | нүдний харц |
走らす(視線を~) | はしらす | ширтэх |
見当 | けんとう | таамаглал |
つく(見当が~) | таамаглах,таамаглал дэвшүүлэх | |
雑然 | ざつぜん | эмх цэгцгүй |
ちらばる | хөглөрөх | |
手に取る | てにとる | гартаа оруулах,өөрийн болгох |
ごく | маш–ард нь бага цөөн гэсэн утга орно | |
あたりまえ | мэдээжийн хэрэг | |
手動式 | しゅどうしき | гараар ажиллуулах,механик |
何ひとつない | なにひとつない | юу ч байхгүй |
金属 | きんぞく | металь |
Төгсөлтийн арга хэмжээ
II САР
Япон хэлний бүх шатны курс төгсөгчдийн төгсөлтийн баяр+Япон хоолны өдөрлөг
III САР
Япон улсад суралцах тухай мэдээллийн өдөрлөг
V САР
Япон хэлний бүх шатны курс төгсөгчдийн төгсөлтийн баяр+Хээрийн аялал
Япон улсад суралцах мэдээллийн өдөрлөг
VIII САР
Япон хэлний бүх шатны курс төгсөгчдийн төгсөлтийн баяр+Цэцээ гүний аялал
XI САР
Япон хэлний уран илтгэлийн тэмцээн
Япон улсад суралцах мэдээллийн өдөрлөг
XII САР
Япон хэлний бүх шатны курсийн оюутнуудын Япон шинэ жил+Цэцээ гүний аялал