“Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв” ТББ нь 2004 онд байгуулагдсан. Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг.Бид Монгол-Япон хоёр улсын хооронд дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
- Монголын оюутан залуусыг Япон улсад сургах “Асахи” сонины тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж төлөөлөх.
- Япон хэлний бүх шатны сургалтыг үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлж зохион байгуулах.
- Япон улсын хэлний бэлтгэл болон их дээд сургуульд хувиараа төлбөр төлөөд явах сонирхол бүхий оюутан залуусыг зуучлах.
- Япон улсын зах зээлд гарах сонирхол бүхий хувь хүн албан байгууллагыг зуучлах.
- Япон улсад богино хугацааны туршлага судлаж харилцаа тогтоох сонирхол бүхий хувь хүн албан байгууллагыг дэмжиж зуучлах, сургалт аяллыг зохион байгуулах.
- Япон Монгол хоёр хэлний орчуулга, бичиг баримтын зөвлөгөө, бизнесийн консалтингийн үйлчилгээ
Манай төвийн удирдах зөвлөлийн даргаар Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн харъяа Эрдмийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дарга Доктор Профессор Ц.Пүрэвсүрэн, дэд тэргүүнээр Япон улсын оюутан залуучуудын олон улсын харилцааны байгууллагын ахмад зөвлөх гишүүн Күникүмо Такаши, Гүйцэтгэх захирлаар Л.Жавзандулам нар ажиллаж байна. Манай төвд Монгол Япон 2 улсад боловсрол эзэмшсэн Монгол-Японы харилцааны салбарт мэргэшсэн, олон жилийн дадлага туршлагатай, хоёр орны хоорондын бизнесийн чиглэлээр оновчтой зөвлөгөө өгөх чадвар бүхий багш мэргэжилтнүүд ажиллаж байна.
Бид үүсгэн байгуулагдсан цагаас Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн нийгэмлэг, “Асахи” сонин борлуулах дэлгүүрүүдийн эздийн “Доошинкай” холбоо, Ротари клуб, Хөдөлмөр зуучлалын “Вакаба Манекин” ХК, Иватани Техник бизнесийн коллеж Япон хэлний сургууль, Токио Наганүма Япон хэлний сургууль, Монголын хүний нөөцийн институт зэрэг гадаадын болон дотоодын олон байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байна.