Category

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

By | Нээлттэй ажлын байр | No Comments

МОНГОЛ ЯПОНЫ ЗАЛУУЧУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТӨВД ЯПОН ХЭЛНИЙ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
АНХАН ШАТНЫ ЯПОН ХЭЛНИЙ БАГШ/ХҮЛЭЭН АВАХ: 1 ХҮН
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
• Боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Багаар ажиллах чадвартай байх
• Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх
• Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой /гэрээ 1 жилээр хийх ба сунгах боломжтой/
• Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 2-р түвшний шалгалтын буюу түүнтэй дүйцэхүйц түвшний сертификаттай байх
• Дээд боловсролын байгууллагад Япон хэлний багшаар 2-оос дээш жил ажилласан туршлагатай болон ном, сурах бичиг, гарын авлага, дасгал ажлын ном зэрэг сургалтын туслах материал боловсруулан гаргаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх бичиг баримт:
• CV /Монгол болон Япон хэл дээр дэлгэрэнгүй бичих, зурагтай байх/
• Ажилд орохыг хүссэн өргөдөл /Монгол болон Япон хэлээр компьютер дээр бичих, /
• Сургууль төгссөн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Япон хэлний Япон хэлний түвшин тогтоох шалгалтын сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Япон хэлний багшаар ажиллаж байсан тухай тодорхойлолт
• Сонгон шалгаруулалт:
• Бичиг баримтын сонгон шалгаруулалт
• Дараагийн шатны сонгон шалгаруулалт/бичгийн шалгалт, загвар хичээл заах, ярилцлага/
Материал хүлээн авах хугацаа:
2018 оны 7-р сарын 27-ны өдрийн (Баасан гариг ) 17:00 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг:
Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв
/ Урт цагааны баруун талд Тэнхлэг зуучийн байр 901 тоот /
Утас: 11-330189, 88080944-Жавзандулам
Мэйл хаяг: mongoliango@gmail.com