7-дахь удаагийн Япон хэлний уран илтгэлийн тэмцээний
Тэмцээний зорилго: Япон хэл соёлыг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, япон хэл суралцагчдыг идэвхжүүлэн урамшуулах
Сэдэв: Чөлөөт сэдвээр бичнэ.
Оролцох шалгуур :
- Япон хэлийг ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй ахлах ангийн сурагч
- Их дээд сургуульд Япон хэлийг сонгон хэлбэрээр суралцаж буй 1 ба 2-р курсын оюутан (Япон хэлээр мэргэшин суралцаж буй тохиолдолд оролцох боломжгүй.)
- Япон хэлний сургалтын төвд тус хэлийг сонирхон суралцаж буй суралцагч
※Япон улсад нийт 14-с дээш хоногоор зорчиж байсан бол оролцох боломжгүй
※Япон хэлний багш оролцох боломжгүй.
Зохион бичлэг хүлээн авах хугацаа : 2020 оны 09 сарын 14-ний өдрөөс 10 сарын 02-ны өдөр хүртэл ажлын өдрүүдийн 09:00-18:00 хооронд
Зохион бичлэгийг хүлээн авах байршил :
Чингэлтэй дүүрэг Төмөрчиний гудамж Их Найман Шарга төвийн Голомт банктай байр 9 давхар 906 тоот (Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн байр) Лавлах утас: 330189, 88070944
Бүргэлийн хураамж: Үнэгүй
Зөвхөн 2-р шатанд орох болзол хангасан хүмүүс рүү утсаар холбоо барьж дараагийн шатны шалгалтын товыг мэдэгдэнэ.
Оролцохыг хүсэгчид доор буй ногоон өнгийн товчлуурыг дарж дэлгэрэнгүй танилцуулна уу.
Шагналын сан :
- 1-р байр – 1,000,000 төгрөг, өргөмжлөл
- 2-р байр – 500,000 төгрөг, өргөмжлөл
- 3-р байр – 300,000 төгрөг, өргөмжлөл
3-р шатанд оролцсон илтгэгчдэд оролцогчийн шагнал олгогдоно.
Ивээн тэтгэгч байгууллага:
- Иватани Техник Бизнесийн Мэргэжлийн Сургууль
- Мобиком Корпораци ХХК
- Надешико Трэвел Сервис ХХК
Дэмжигч байгууллага :
- Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам
- Голомт банк