Токио хот, Наганүма япон хэлний сургууль
(2013 оны 10 сарын элсэгч 1.5 жил)

Намайг Батжаргалын Бүжинлхам гэдэг. Би Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн хамт олноор зуучлуулж Токио хотын Наганума япон хэлний сургуульд 2013 оны 9-р сард Япон улсад ирсэн. Тухайн үед япон явах шийдвэр гэнэт гарсан тул, хаана хандаж ямар шугамаар явахаа мэдэхгүй их л сандарч байлаа. Хэд хэдэн сургалтын төвүүд, зуучилдаг хувь хүмүүс дээр очиж уулзаж үзсэн. Зуучилж өгнө гэсэн хэлний сургуулиудыг нь ч японд сурдаг найзаараа япон хэл дээр хайлгаж судлуулсан. Гэтэл тэдгээрийн зарим сургууль нь япон дахь албан ёсны эрх авсан хэлний сургуулиудын жагсаалтанд ч алга байв. Над шиг хэлний сургуулиа төгсөөд магистрт дэвшин суралцах зорилготой хүнд бол энэ төв маань хамгийн тохиромжтой, найдвартай сонголт болсон юм. Зуучилж өгдөг сургуулиуд нь найдвартай, дээрээс нь Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн багш нар маань үнэнч шударга, түргэн шуурхай, зуучилж өгч буй хүүхдийнхээ төлөө үнэн сэтгэлээсээ ханддаг. Зөвхөн зуучлаад л орхих биш, одоо хүртэл байнга тусалж дэмжиж холбоотой байдаг. Япон хэлний сургуульд сурч байх хугацаанд ямар байсан тухайгаа товчхон дурьдахад багш нар нь хүүхэд бүртэй тулж ажиллан, хичээлээ маш сайн заадаг. Мөн магистрт дэвшин суралцах хүүхдүүдийг бэлдэж өгдөг тусгай ангитай, бас англи хэл математик, байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлүүдийг хүртэл хичээлийн дараа нэмэлт цагаар заадаг байсан нь дэвшин суралцах зорилготой ирсэн хүүхдүүдэд маш их дэмжлэг болж байсан. Япондоо албан ёсны бүртгэлтэй сургууль байсан болохоор янз бүрийн сангаас тэтгэлэг их зарлагддаг байсан. Би эхний хагас жилдээ 100%-ийн ирцтэй, шалгалтууд дээрээ 90%-аас дээш авч байсан тул JASSO-ын 1 жилийн хугацаатай тэтгэлэгт тэнцэж чадсан. Япон хэл өмнө нь огт сурч байгаагүй ч ТББ-ын анхан шатны сургалтанд 3 сар сурч, түүний дараа 9 сарын хугацаанд Наганумад япон хэл сураад, JLPT-N1 япон хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөд мундаг багш нарынхаа ачаар тэнцэж чадсан юм. Одоо би өөрийнхөө зорьж, орохыг хүсч байсан сургууль болох Хитоцүбаши их сургуульдаа бизнесийн удирдлагын магистраар суралцаж байна. Хэрвээ японд ирэхийг хүсч байвал заавал ТББ-д хандаарай гэж зөвлөмөөр байна. Надаас дэлгэрүүлж асуух зүйл байвал чөлөөтэй асуугаарай.

Б.Бүжинлхам (bujin_92@yahoo.com)