Япон хэлний Зуны Сургалт

By | Сургалт, Сургалт | No Comments

🍀🍀☘️ ЯПОН ХЭЛНИЙ ЗУНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
ЯПОН ХЭЛ, СОЁЛД СУРАЛЦАХЫГ ХҮССЭН ХҮН БҮРИЙГ УРЬЖ БАЙНА.
✅Япон хэлний заах арга зүйн 20 жилийн туршлагатай Мэргэжлийн Япон, Монгол багш нар ДҮРЭМ, ЯРИА, СОНСГОЛ, ХАНЗНЫ мэдлэгийг цэгцтэйгээр олгоно.
✅ Өдөр бүр Япон багшийн сонирхолтой ярианы хичээл
✅ Үнэгүй сурах бичгүүд
✅ Цагийн сонголттой
✅ Япон соёл, ёс зүйн нэмэлт хичээл
✅ Байршлын давуу талтай /Урт цагааны баруун талд/
Төлбөр: 1 сарын 250,000₮
Үргэлжлэх хугацаа: 3 сар
Хэрхэн бүртгүүлэх вэ?
1. Сэтгэгдэл хэсэгт +1 гэж бичсэнээр бид тантай холбогдох болно
2. 11-330189, 88070944 дугаарын утсаар мэдээлэл авч, бүртгүүлэх боломжтой
Хаяг: Урт цагааны баруун талд байрлах, Их найман шарга төв, Голомт банктай хаалга, 4 давхар, 406 тоот
Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр
3. Доорх линкээр орж бүртгүүлэх боломжтой.
https://docs.google.com/…/1eX…/edit

Спорт өдөрлөг амжилттай болж өнгөрлөө

By | Бидний эргэн тойронд | No Comments

Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвөөс Япон хэл сонирхон суралцагчдын дунд  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спорт өдөрлөг 2025.5.27 нд амжилттай болж өнгөрлөө.

Өдөрлөгт идэвхитэй оролцсон нийт оюутан залуусдаа халуун талархал илэрхийлье!

 

Уран илтгэлийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

By | Бидний эргэн тойронд | No Comments

Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв ТББ-аас 2024 оны 3 сарын 2-нд 10 дахь удаагаа зохион байгуулсан Япон хэлний уран илтгэлийн тэмцээн 3 сарын 2-ны Бямба гаригт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сэтгэл хөдөлгөсөн, ухаарал хайрласан сонирхолтой илтгэлүүдээ сонордуулсан шилдэг 10 оролцогчиддоо баярлаж талархсанаа илэрхийлье.

Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн 20 жилийн ой амжилттай болж өндөрлөлөө

By | Бидний эргэн тойронд | No Comments

Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн 20 жилийн ой

Сүм хийд, Бунхан, цэцэрлэгт хүрээлэнгүүд

By | University News | No Comments

Гаднах чимэглэл сэлтээ бүгдийг нь элээсэн, сүм хийдийн сонгодог архитектурыг агуулсан гайхамшигт Буддын сүмүүд. Нам гүм дүнхийх Шинтогийн ариун шүтээний сүм хийд ногоон модод дунд амирлангуй оршино. Японд ийм газар олон бий. Хаа сайгүй (бүр Токио, Осака шиг хүн ам ихтэй хотуудад хүртэл шүү). Тэдний дийлэнх нь 1000-аад жилийн настай.

Японы уугуул, эртний шашин болох Шинто нь өвөг дээдэстээ шүтэн залбирч явах, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахыг сургадаг бол Зургадугаар зууны үед Буддын шашин Ази тивийн бусад орноос нэвтрэхдээ оюун санааны гэгээрэл, аврал нийгүүлслийн тухай сургааль номлохыг авчирсан юм. Өнөөг хүртэл энэ хоёр шашин Японы соёл, гоо зүй болоод оюун санааны эх ундарга нь болсоор байгаа билээ.

Сүмийн бүтэц хийцийг дурдахгүйгээр зөвхөн тэндэх буддист дүр төрх, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нь харахад л урлагийн бүтээлүүдээр дүүрэн. Япон цэцэрлэгүүд нь хязгаарлагдмал орон зайд байгалйин гоо үзэсгэлэнг харуулж чаддагаараа дэлхийд алдартай. Сүмийн тагтан дээрээс цэцэрлэгийг харж суухад цаг хугацаа алгуурхан урсан одно. Орчлон ертөнцөөс залгих мэт мэдрэмжийг төгс олж авах газар. Хэзээнээс л ингэж амарч, тайвшрал олох гэж Японы сүм хийдийг зорих гадны жуулчдын цуваа  тасраагүй юм.

Японы Үндэсний Аялал Жуучлалын Байгууллагаас эрхлэн гаргадаг сэтгүүлээс