Монгол-Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв ТББ нь Монголын орчуулагчдын эвлэлээс албан ёсоор батламжлагдсан гэрчилгээт байгууллага юм. Та бүхэн
IT, анагаах ухаан, санхүү эдийн засаг, зар сурталчилгаа, үйлдвэрлэл зэрэг төрөл бүрийн салбарын аман болон бичгийн орчуулгын үйлчилгээг урьдчилж захиалга өгсний үндсэн дээр авч болно. Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлж орчуулгын шивэлтийн форматыг дараахь хэлбэрээр хүлээлгэж өгөх боломжтой.
・MS-Word ・PDF
・MS-Excel ・PPT
・MS-PowerPoint ・Publisher
Үйлчлүүлэгч хүсвэл интернэтээр үйлчилгээг авах боломжтой.
ЯПОН⇒МОНГОЛ
ОРЧУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ
- Үйлчилгээний танилцуулга
- Үйлчилгээний төрөл
- Нууцлалын гэрээ
- Үнийн санал
- Бичиг баримтын орчуулгын үнэ
- Үйлчлүүлэгчдийн анхааралд
- Төлбөр төлөлт, бусад
Орчуулгын үйлчилгээний танилцуулга
Орчуулгын үйлчилгээний төрөл
-
Япон улсын виз мэдүүлгийн орчуулгын үйлчилгээ
Япон улсын урт болон богино хугацааны визний материалын орчуулга гүйцэтгэнэ.Шаардлагатай тохиолдолд визний хугацаа, Япон улсад зорчих зорилгоос хамаараад бичиг баримтын шаардлага хангасан эсэхийг хянах, зааварчилгаа өгөх үйлчилгээг нэмэлтээр үзүүлэх боломжтой.
-
Мэдээ мэдээлэл, сонины орчуулгын үйлчилгээ
Албан байгууллага, хувь хүмүүсийн хүсэлд нийцүүлэн цаг үеийн мэдээ мэдээлэл, өдөр тутмын сонингийн орчуулгыг цаг алдалгүй аман болон бичиг хэлбэрээр орчуулж гүйцэтгэнэ.
-
Дуу хураагуур, Дүрс бичлэгийн орчуулгын үйлчилгээ
Гар утас болон дуу хураагуурт бичигдсэн хурал, семинар,кино, рекламны зар сурталчилгааны орчуулга гүйцэтгэнэ.
-
Хурал,Семинарын орчуулга
Үйлчлүүлэгч таны хамтрагчтай урьдчилан тохирсон өдөр, цаг хугацаанд тааруулан хэвлэлийн бага хурал, хурал, семинар, форум, хэлэлцээр,томилолт, үзэсгэлэн гэх мэт арга хэмжээнд хам цагийн орчуулга гүйцэтгэнэ.
-
Утсаар ярих орчуулгын үйлчилгээ
Үйлчлүүлэгч таны хамтрагчтай урьдчилан тохирсон өдөр, цаг хугацаанд тааруулж дотоодод болон гадаад руу утсаар ярих орчуулга гүйцэтгэнэ.
-
Орчуулга, шивэлт хянах үйлчилгээ
Үйлчлүүлэгч таны компьютер болон таблет дээр бичигдсэн орчуулгын үг үсгийн алдаа, орчуулгыг хянах үйлчилгээ үзүүлнэ.
Нууцлалын гэрээ
Орчуулгын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан нууцлалын гэрээ байгуулна. Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр албан бичиг, цахим хэлбэрийн орчуулгын материал, аман орчуулгын талаархи мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй. Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр орчуулгатай холбоотой мэдээллийг гүйцэтгэхээс бусад зорилгоор ашиглах эсвэл задлахгүй.
Гүйцэтгэсэн орчуулгын ажлыг бусад зорилгоор хуулбарлахгүй. Орчуулгын ажлыг хийж гүйцэтгэсний дараа материалыг үйлчлүүлэгчид буцаан өгөх, ашиглаж дуусаад дуусаад устгасан тухай бичгээр мэдэгдэнэ.
Үнийн санал
Та хэрвээ нарийвчилсан үнийн санал авах бол орчуулуулах материал, дуу дүрсийг цахим шуудангаар илгээнэ үү. Орчуулгын гүйцэтгэлийн чанарыг сайжруулах үүднээс орчуулуулах сэдэвтэй холбоотой холбоотой цахим хуудас зэрэг бусад мэдээлэл байвал хавсаргана уу.
Салбарын онцлог, мэргэжлийн үг хэллэгийн ашиглалтын зэргээс хамаарч үнийн санал харилцан адилгүй болохыг анхаарна уу.
Яаралтай орчуулгын хөлс нэмэлтээр бодогдоно.
Бичиг баримтын орчуулгын үнэ
Үндсэн бичиг баримт | Иргэний үнэмлэх | 15000 ₮ |
Цагдаагийн газрын тодорхойлолт | 20000 ₮ | |
Хорооны тодорхойлолт | 15000 ₮ | |
Гэр бүлийн бичиг баримт | Гэрлэлтийн гэрчилгээ | 15000 ₮ |
Төрсөний гэрчилгээ | 15000 ₮ | |
Гэр бүл цуцлуулсан гэрчилгээ | 15000 ₮ | |
Овог сольсон, үрчилсэн гэрчилгээ | 15000 ₮ | |
Нас барсаны гэрчилгээ | 15000 ₮ | |
Гэр бүлийн лавлагаа | 15000 ₮ | |
Боловсролын гэрчилгээ | Суурь боловсролын гэрчилгээ | 30000 ₮ |
Их дээд сургуулийн диплом хавсралттайгаа | 50000 ₮ | |
Дан диплом хавсралтгүй | 20000 ₮ | |
Дан хавсралт | 30000 ₮ | |
Коллеж,ТМС,техникумын гэрчилгээ | 30000 ₮ | |
Дан хавсралт | 20000 ₮ | |
Диплом, баярын бичиг, өргөмжлөл | 15000 ₮ | |
Мэргэжлийн үнэмлэх | 30000 ₮ |
★Монгол хэлнээс Япон хэл рүү 1 мөр 500төг
★Япон хэлнээс Монгол хэл рүү 1 мөр 400 төг
★ Апликешн, Анкет бөглөх 15000 төг
★ Судалгааны төлөвлөгөөг бичиж орчуулахад 5000₮ нэмэгдэнэ.
★ Яаралтай орчуулгын хөлс 10000 төг нэмэгдэнэ.
Албан газрын гэрчилгээ | ААНэгжийн гэрчилгээ | 10000 ₮ |
Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ | 10000 ₮ | |
Гадаадын хөрөнгө оруулттай ААНэгжийн гэрчилгээ | 10000 ₮ | |
Ажлын газрын тодорхойлолт | мөрөөр | |
Цалингийн тодорхойлолт | 5000 ₮ | |
Ажлын газрын үнэмлэх | 5000 ₮ | |
Үл хөдлөх хөрөнгө | Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ | 15000 ₮ |
Газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээ | 15000 ₮ | |
Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ | 15000 ₮ | |
Санхүү татвар | Банкны дансны тодорхойлолт | 10000 ₮ |
Татварын тодорхойлолт | 10000 ₮ | |
Санхүүгийн тайлан | 40000 ₮ | |
ААНОАТатварын тайлан | 15000 ₮ | |
Даатгалын дэвтэр | Нийгмийн даатгалын дэвтэр | 5000 ₮ |
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр | 5000 ₮ |
Үйлчлүүлэгчдийн анхааралд
Та аман орчуулгын үйлчилгээ авах бол манай төвд үйлчлүүлэх байршил, орчуулах сэдвийн талаархи мэдээлэл, орчуулагч хөлслөх цаг зэргийг 7 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэнэ үү. Шаардлагатай бол орчуулагчтай уулзаж урьдчилж бэлтгэл явуулах боломжтой. Энэ нь үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой болохыг анхаарна уу.
Төлбөр төлөлт, бусад
Орчуулгын төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар төлөх боломжтой. Дотоод болон гадаадын арилжааны банкаар шилжүүлэх боломжтой.
Орчуулгын төлбөрийг ажлын гүйцэтгэл эхлэхэд 50%, дууссаны дараа 50%-ыг барагдуулна.
Их хэмжээний бичгийн орчуулгын ажлыг гүйцэтгэлийн явцад цуцлах бол дараахь нөхцөлтэй.Үүнд
- Орчуулгын гүйцэтгэл дуусахаас 2-7 хоногийн өмнө бол цуцалвал нийт төлбөрийн 50%-н
- Орчуулгын гүйцэтгэл дуусахын өмнөх өдөр болон тухайн өдөр цуцалвал 100% -н тус тус торгуультай.