ХҮНИЙ НӨӨЦ

Манай байгууллагад ажилд орохоор хүсэлт гаргагч эрхэм танаа!

Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв нь 2004 оноос хойш эдүгээг хүртэл Монгол Япон 2 улсын найрамдалт харилцааны гүүр болон ажиллаж ирлээ. Бид

    • Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр
    • Япон улсын их дээд сургууль, хэлний бэлтгэл зуучлал
    • Япон хэлний сургалт
    • Япон Монгол 2 хэлний баталгаат орчуулга
    • Үйлдвэр албан байгууллагын түншлэлийг дэмжих чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Бид Япон хэл, соёлыг суралцахыг зорьж буй оюутан залуус, Японы зах зээл дээр гарахыг хүсч буй бизнесменүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тул манай багийн гишүүд зөвхөн Япон хэлний багш төдийгүй оюутан залуусын карьер чиглүүлэгч, Япон улс судлаач, Гадаад харилцааны болон визний сайн мэргэжилтэн, Орчуулагч байхыг зоридог.
Ажилтан бид оюутан залууст оюуны хөрөнгө оруулалт хийдэг багшийн ажилдаа маш дуртай бөгөөд төгсөгч нарынхаа амжилтаар бахархаж тэднээсээ эрч хүч авч, урам зоригоор жигүүрлэн талархал сайшаалаар дүүрэн гэгээлэг орчинд ажил маань үргэлжилдэг.
Эрхэлсэн ажилдаа сэтгэл зүтгэл гарган ажиллах итгэл байвал танд ч бас бидэнтэй мөр зэрэгцэн ажиллах боломж байна. Танд амжилт хүсье.
Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Төвийн хамт олон

Хүний нөөцөд бүртгүүлэх

Contact Us
Овог
Нэр
Нас
Хүйс
Горилж буй цалин
Сонирхож буй ажил
Боловсролын товч байдал
Утасны дугаар
Хаяг

Нээлттэй ажлын байр

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой /гэрээ 1 жилээр хийх ба сунгах боломжтой/
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 2-р түвшний шалгалтын буюу түүнтэй дүйцэхүйц түвшний сертификаттай байх
  • Дээд боловсролын байгууллагад Япон хэлний багшаар 2-оос дээш жил ажилласан туршлагатай болон ном, сурах бичиг, гарын авлага, дасгал ажлын ном зэрэг сургалтын туслах материал боловсруулан гаргаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Материал хүлээн авах хугацаа:
2018 оны 7-р сарын 27-ны өдрийн (Баасан гариг ) 17:00 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг:
Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв
/ Урт цагааны баруун талд Тэнхлэг зуучийн байр 901 тоот /
Утас: 11-330189, 88080944-Жавзандулам
Мэйл хаяг: mongoliango@gmail.com

Бүрдүүлэх бичиг баримт:

  • CV /Монгол болон Япон хэл дээр дэлгэрэнгүй бичих, зурагтай байх/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /Монгол болон Япон хэлээр компьютер дээр бичих, /
  • Сургууль төгссөн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Япон хэлний Япон хэлний түвшин тогтоох шалгалтын сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Япон хэлний багшаар ажиллаж байсан тухай тодорхойлолт

Сонгон шалгаруулалт:

  • Бичиг баримтын сонгон шалгаруулалт
  • Дараагийн шатны сонгон шалгаруулалт/бичгийн шалгалт, загвар хичээл заах, ярилцлага/