Та бүхэнд Япон улсад суралцах болон бусад төрлийн визний чиглэлээр олон жилийн туршлагатай зөвлөх мэргэжилтнүүд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчилнэ. Та урьдчилж 11-330189 утас эсвэл Facebook-ийн Mongol Yaponii Asahi Tuv нүүр хуудасны мэссэж шугамаар цаг авч үйлчлүүлвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Та дараахь асуудлаар манай төвд хандаж болно. Үүнд:
ХУВИЙН ЗАРДЛААР СУРАЛЦАХ
- Зуучлалын танилцуулга
- Давуу тал
- Гэрээт сургууль
- Элсэлтийн төлөвлөгөө
- Төлбөрийн мэдээлэл
- Виз мэдүүлгийн үе шат
- Элсэлтийн шалгуур
- Цагийн ажил
- Дотуур байр
- Соёлын арга хэмжээ
- Төгсөгчдийн дуу хоолой
- Түгээмэл асуулт
Зуучлалын танилцуулга
Япон улсад суралцах болон, үндсэн ажилтнаар ажиллахтай холбогдуулан мэдээлэл авах бол
Өмнө нь виз мэдүүлэээд буцаагдаж байсан бол
Японы их сургуульд болон хэлний бэлтгэлд визний бичиг баримт бүрдүүлэх болон, орчуулгын үйлчилгээ
Япон улсад хүссэн байршилдаа сургууль хайлгах, холбоо тогтоох.
Яагаад биднийг сонгох ёстой вэ?
Манай сургалт зуучлалын үйлчилгээний давуу тал
- 2004 оноос хойш 15 жилийн тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай
- 2018 он хүртэл урт хугацааны оюутны визний зөвшөөрөл 100 хувь
- Зуучлалын төлбөр хямд бөгөөд үйлчлүүлэгчид бодит мэдээллийг хүргэдэг.
- Бид гэрээт сургуульдаа өөрсдийн биеээр очиж танилцсаны үндсэн дээр сургалт зуучлалыг явуулдаг.
- Бид илгээсэн оюутнуудтай үргэлж холбоотой байж очсоны дараа ажилд зуучлах, асуудал бэрхшээл үүсвэл шийдвэрлэх байдлаар эргэх холбоотой ажилладаг.
- Шаардлагатай тохиолдолд асран хамгаалагчийг оюутны талаархи ирц, сургуулийн оролцоо зэрэг идэвхийн талаар тогтмол мэдээллээр хангадаг.
Гэрээт сургууль
Манай төвтэй гэрээтэй ажилладаг Япон улсын хэлний бэлтгэл сургуулиуд /Шууд Их дээд сургуульд элсэхийг хүсвэл зөвлөх мэргэжилтэнтэй холбогдоно уу/
Сургуулийн нэр / Хаяг |
Сургуулийн байршил/ |
Бидний нүдээр тэдний онцлог |
Web хуудас |
|
1 | Наганүма Япон хэлний сургууль | Токио хот | Оюутан төгссөний дараа дэвшин суралцах дэмжлэг маш сайтай.Токио хотын чанх төвд байршлын давуу бүсд байрладаг.Дэлхийн төрөл бүрийн орны оюутан суралцдаг.Сургууль дотооддоо боловсруулсан сурах бичигтэй. Хувь хүн өөрөө хичээж чадвал 7 дахь сараас тэтгэлэг авах боломжтой.Карьер дэмжих төвтэй. | https://www.naganuma-school.ac.jp/jp/index.html |
2 | Иватани хүрээлэн. Ёкохама IT Бизнесийн мэргэжлийн сургууль | Ёкохама хот
Хоккайдо муж |
Тус сургууль нь манай төвтэй 20 жил хамтран ажиллаж буй сургууль бөгөөд Монгол улсын маш олон оюутан залуусыг төгсгөж гаргасан. Япон соёл ахуйд суралцуулах, Япон хэлний чадварыг сойсон олон төрлийн арга хэмжээ их зохион байгуулдаг. Байршлын давуу талтай.Төлбөр хямд.Сургуулийн ерөнхий бодлогын хувьд Монгол улсыг идэвхитэй дэмжиж таатай ханддаг.
Түүнчлэн тус сургууль Хоккайдо мужид Япон хэл болон IT-н чиглэлээр мэргэжлийн салбар сургуультай бөгөөд тус сургуульд сар бүр орон нутгийн тэтгэлэгтэй суралцах боломжтой. |
http://icb-nihongo.jp/mng |
3 | Шюкүтокү их сургууль | Тус сургууль нь Нийгмийн халамж, Олон нийтийн бодлого,Боловсрол судлал, Сэтгэл судлал, Менежмент,Хүмүүнлэгийн ухаан зэрэг нийгмийн ухааны чиглээрээр баклаврын боловсрол олгодог 130 жилийн түүхтэй Токио хотод байрладаг сургууль юм.
Тус сургуулийн дээрх мэргэжлийн ангиудад суралцах сонирхолтой элсэгчийг сар бүр тэтгэлэгттэй суралцуулна. Токио хотын төвд, сар бүр тэтгэлэгтэй сургах нь тус сургуулийн давуу тал юм. |
https://www.shukutoku.ac.jp/ | |
Элсэлтийн төлөвлөгөө
Таны Япон улсад зорчих зорилго болон хугацаанаас хамаараад
• ШААРДАГДАХ ЯПОН ХЭЛНИЙ ТҮВШИН
• ВИЗНИЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ БАЙГУУЛЛАГА
• БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД харилцан адилгүй байна.
Богино хугацааны сургалт
Та богино хугацаагаар ЯПОН ХЭЛИЙГ СУРАЛЦАХ зорилгоор явах гэж байгаа бол анхан шатны мэдлэг хангалттай бөгөөд тусгайлсан зэрэг шаардахгүй юм. Элсэлт доорхи байдлаар явагдах бөгөөд виз Монгол улс дахь Япон улсын Элчин сайдын Яамнаас олгогдох тул ойролцоогоор 2 сарын өмнөөс та төлөвлөж бичиг баримтаа бүрдүүлнэ үү. Дотуур байрны хувьд 2 сарын өмнө захиалга өгнө.Хэдийгээр 3 сар хэдий ч ирц маш чухал.
Байршил | Элсэлтийн хугацаа | Суралцах хугацаа | Шаардагдах Япон хэлний түвшин | Төлбөр | Элсэлтийн төлөвлөлт |
Токио Япон хэлний Наганүма сургууль | 1 сар | 11 долоо хоног | Анхан шат/ | 330,000 иен | Монгол улс дахь Япон улсын Элчин сайдын яам |
4 сар | 11 долоо хоног | ||||
7 сар | 11 долоо хоног | ||||
10 сар | 11 долоо хоног | ||||
Урт хугацааны сургалт
Япон улсын хэлний бэлтгэл сургуулийн элсэлт нь жилд дөрвөн удаа буюу 1,4,7,10, саруудад явагддаг бөгөөд элсэлтийн хугацаанаас хамаарч хэлний түвшин харилцан адилгүй байдлаар шаардагддаг болохыг анхаарна уу.
Элсэлтийн хугацаа
1-сарын элсэлт
1,3 жил суралцах
4-сарын элсэлт
2 жил суралцах
7-сарын элсэлт
1,9 жил суралцах
10-сарын элсэлт
1,6 жил суралцах
Төлбөрийн мэдээлэл /иенээр/
Байршил | Токио хот
/1 жил/ |
Ёкохама хот
/1 жил/ |
Элсэлтийн хураамж | 150,000 | 100,000 |
Сонгон шалгаруулалтын төлбөр | 30,000 | 60,000 |
Байгууламж ашиглалтын төлбөр | 45,000 | 60,000 |
Сургалтын төлбөр+Сурах бичиг | 870,000 | 480,000 |
Нийт төлбөр | 1,095,000 | 700,000 |
Жич: Дээрхи зардлууд нь хямдавтар төлбөрт тооцогдох бөгөөд хот, муж, сургуулиас шалтгаалан өөрчлөгдөнө.
Виз мэдүүлгийн үе шат
Та Япон улсын хэлний бэлтгэл сургуульд УРТ ХУГАЦААГААР буюу 6-сараас дээш хугацаагаар сурахаар шийдсэн бол элсэн орох хугацаанаас 6-9 сарын өмнө тооцоолж манай төвд хандана уу.
Урт хугацааны сургалтын элсэлт дараахь байдлаар явагдана
Элсэлтийн шалгуур
Япон хэлний бэлтгэл сургуулийн элсэлтийн шалгуур, нөхцөл
• Суралцах зорилго тодорхой байх
• ЕБС-н 12 жилээс дээш болон эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсролтой байх.
• Санхүүгийн шаардлага хангахуйц зардлын батлан даагчтай байх
• Япон улсын Гадаадын иргэн харъатын албаны хуулийг зөрчөөгүй байх.
• ЕБС болон түүнээс дээш шатны боловсролын байгууллага төгсөөд 5 жилээс хэтрээгүй байх.
-Бүрдүүлэх бичиг баримтын тухайд мэдүүлэгчийн намтар болон зардлын батлан даагчийн байдлаас хамаарч харилцан адилгүй тул та манай 11-330189 утсаар холбоо барина уу.
-Хэрэв та их дээд, мэргэжлийн сургуульд суралцах болон үндсэн ажилтнаар ажиллах бол Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1-2 түвшин шаардлагатай./IT-гийн салбар N3 түвшин/ Та Япон хэлний түвшин тогтоох шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Япон хэлний сургалт -с харна уу!
Цагийн ажил
Цагийн ажлын нөхцөл
Япон улсын Гадаадын иргэн харъяатын албаны хуулинд нийт 27 төрлийн визний ангилал байдаг. Эдгээрээс цөөн хэд нь ажил хийх зөвшөөрөлтэй бус бөгөөд үүнээс “Суралцах” визний ангилалтай гадаад оюутан нь доор заасан нөхцөлтэйгээр цагийн ажил хийх эрхтэй байдаг.
• Ажил хийх зөвшөөрөл бүхий ангиллын оршин суух зөвшөөрөлтэй байх./Богино хугацааны буюу 90-с доош хоногийн визтэй хүмүүс ажил хийх эрхгүй болохыг анхаарна уу/
• Анхан шатны Япон хэлний мэдлэгтэй байх.
• Хичээлийн бус цагаар хийх.
• Ажлын цаг нь 7 хоногт 28 цагаас хэтрэхгүй байх.Сургуулийн амралтын үеэр 7 хоногт 40 хүртэл цаг ажил хийх боломжтой. Хичээлийн болон амралтын аль ч үед өдөр ажиллах нийт цаг нь 8 цагаас хэтрэхгүй байна.
• Шөнийн цэнгээний газар, автомат тоглоомын газар, тоглоомын төв гэх мэт хуулиар хориотой газар ажиллахгүй байх.
• Гадаадын иргэн харъяатын албанаас цагийн ажил хийх зөвшөөрөл авсан байх. /Япон улсын хилээр нэвтрэх үед мэдүүлэх /
Цагийн ажил хийж эхлэхээсээ өмнө доорхи бэлтгэвэл зохино. Үүнд:
– Япон улсын аль нэг банкинд данс нээсэн байх
– Гар утастай болсон байх.
– Ажлын байранд шаардагдах анхан шатны Япон хэл, мэндчилгээнийг үг хэллэгийг эзэмшиж ажлын байрны ёс зүйн талаар ойлголттой байх.
Цагийн ажлын цалингийн тухай болон бусад анхааруулга
Цагийн ажлыг төрлөөр авч үзвэл зоогийн газар, худалдаа, зочид буудлын ресепшн, цэвэрлэгээ,үйлдвэр, угсралт, гэр нүүлгэлт зэрэг байна.
Цалингийн хувьд ажлын агуулга, тухайн бүс нутгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаарч 1 цагийн хөлс нь 850-1100 иений хооронд байна.Цагийн багш, шөнийн ээлжийн ажил гэх мэт агуулга болон биеийн хүч шаардсан ажлын цалин нь бусадтай харьцуулахад өндөр байна.
Цалинг ихэнх тохиолдолд картаар олгодог хэдий ч зарим тохиолдолд бэлнээр цалин тавьдаг газар байна. Гэхдээ тухайн ажил олгогч байгууллага нь анх таныг ажилд ороход таны оршин суух картын дугаар болон хувийн дугаарыг авдаг бөгөөд жилийн эцэст тухайн дугаарын дагуу танд төлөгдсөн цалин хөлсийг гадаадын иргэн харъяатын газар мэдүүлдэг.Тухайн мэдээллийн дагуу оюутан хэт их ажиллах гэх мэт хууль зөрчсөн байвал дараагийн виз сунгалтанд нөлөөлдөг болохыг анхаарна уу. Юутай ч та Япон улсад суралцахаар очсоноос хойш эхний нэг сар ажил хийхийг яаралгүйгээр хичээлээ сайн хийвэл асуудал өөрт болоод ажил олгогчид бага тулгарна.
Дотуур байр
Дотуур байрны тухай
Сургуулиас хамаарч өөрийн нийтийн дотуур байртай байх эсвэл нутгийн иргэдтэй гэрээ байгуулж орон сууцыг дотуур байрны зориулалтаар ашиглах 2 хэлбэр байна. Нийтийн дотуур байранд орон орны оюутнууд төвлөрөн амьдарч соёлын солилцоог идэвхитэй хийх боломжтой нь давуу тал юм.
Нутгийн иргэдийн сууцны түрээс хэлбэрийн байрны тухайд оршин суугчдын дийлэнх хувь нь Япон иргэд байх бөгөөд оюутны зүгээс өөрийн идэвхи санаачилгатай байвал тэдэнтэй холбоо тогтоож дотносох, Япон соёлд илүү дөт байх боломжтой.
Сургуулийн дотуур байрны үнэ, нөхцөл
Дотуур байрны гэрээний хугацаа хамгийн богинодоо 3-6 сар байна.
Дотуур байрны түрээсийн төлбөр нь байрил болон шинэ хуучнаас хамаарч харилцан адилгүй байна.
Жишээ:
Байршил | 1 сарын төлбөр | Байранд орох үеийн төлбөр |
Иватани Техник Бизнесийн сургууль | 2 хүний өрөө
29,800-Бүрэн тавилгатай |
(29,800*5 сар+30,000)=193,900 иен |
Шюкүтокүгийн их сургууль | 1 хүний өрөө
50,300 – -Үүн дээр Интернет болон тавилгын түрээс нэмэгдэнэ. |
107,300 иен |
Байршлаасаа хамааран 2 хүний бүрэн тавилгатай өрөө 38,000 иен байхад 4-н хүний бүрэн тавилгатай өрөө 28.000 иен байна
Япон улсад дотуур байранд ороход түрээсийн төлбөрөөс гадна доор дурьдсан төлбөрүүд шаардагддаг.
Талархлын мөнгө
Энэхүү төлбөр нь байрны төлбөрөөс гадна байр түрээслэгчид төлөгдөх мөнгө бөгөөд үндсэндээ буцаж олгогдохгүй төлбөр юм.Ойролцоогоор 1 сарын түрээсийн мөнгөтэй дүйцнэ.Сүүлийн энэ тогтолцоог хэрэгжүүлэх нь ховордож байна.
Барьцаа мөнгө
Энэхүү төлбөр нь байрыг түрээслэх үедээ барьцаа болгож олгох бөгөөд байрын түрээсийн гэрээ дуусгавар болох үед байрыг анхны байдлаар буцаавал эргэж олгогдох болно. Ойролцоогоор 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна.
Зуучлалын төлбөр
Хэрвээ үл хөдлөх хөрөнгийн зуучаар зуучлуулсан бол түүнд ойролцоогоор 1 сарын төлбөртэй тэнцэхүйц төлбөрийг зуучийн төлбөр болгож төлнө.
СӨХ
Сар бүрийн СӨХ –н цэвэрлэгээ, харуулын төлбөр гэж байна.
※Япон улс дахь гадаад оюутны тоо өсч буйтай холбогдуулан дээрх төлбөрүүдээс чөлөөлж зөвхөн сарын түрээсийн төлбөрийг шаардах байрууд нэмэгдэж байгаа болно.
Гэрэл, ус, цахилгааныг хувь хүн өөрөө төлөх бөгөөд хувь хүний хэрэглээнээс хамаарч ойролцоогоор 5000 иен байна.
Соёлын арга хэмжээ
ХЭЛ бол СОЁЛ хэмээх зарчмыг баримтлаж Япон хэлний сургуулиудад хичээлээс гадуур төрөл бүрийн соёлын арга хэмжээ тогтмол зохиогддог.Хэл соёлын ялгаатай дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд өөр хоорондоо дотносон нөхөрлөх нөхцөл бүрддэг. Өдөрлөгт оролцсоноор Япон соёл төдийгүй, өөр олон орны соёл заншил, хоол , хувцас, хэл яриатай танилцахын сацуу багаар ажиллах арга барилд суралцдаг.Дэлхийн өнцөг булан бүрт танил нөхөдтэй болж ирээдүйд олон улсын түвшинд бизнес явуулах, аялах зэрэгт маш давуу тал бий болдог.Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг жишээ болгож манай гэрээт хамтран ажилладаг сургууль болох Иватани Техник Бизнесийн Мэргэжлийн сургуулийн http://icb-nihongo.jp/mng/page/events_facilities хуудаснаас харна уу.
Төгсөгчдийн дуу хоолой
Токио хот, Наганүма япон хэлний сургууль
(2013 оны 10 сарын элсэгч 1.5 жил)
Намайг Батжаргалын Бүжинлхам гэдэг. Би Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн хамт олноор зуучлуулж Токио хотын Наганума япон хэлний сургуульд 2013 оны 9-р сард Япон улсад ирсэн. Тухайн үед япон явах шийдвэр гэнэт гарсан тул, хаана хандаж ямар шугамаар явахаа мэдэхгүй их л сандарч байлаа. Хэд хэдэн сургалтын төвүүд, зуучилдаг хувь хүмүүс дээр очиж уулзаж үзсэн. Зуучилж өгнө гэсэн хэлний сургуулиудыг нь ч японд сурдаг найзаараа япон хэл дээр хайлгаж судлуулсан. Гэтэл тэдгээрийн зарим сургууль нь япон дахь албан ёсны эрх авсан хэлний сургуулиудын жагсаалтанд ч алга байв. Над шиг хэлний сургуулиа төгсөөд магистрт дэвшин суралцах зорилготой хүнд бол энэ төв маань хамгийн тохиромжтой, найдвартай сонголт болсон юм. Зуучилж өгдөг сургуулиуд нь найдвартай, дээрээс нь Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн багш нар маань үнэнч шударга, Дэлгэрэнгүй
Ёкохама хот, Иватани техник бизнесийн коллеж
Япон хэлний сургууль, (2014 оны 10 сарын элсэгч 1.5 жил)
Сайн байцгаана уу? Намайг Зулбаярын Тэмүүлэн гэдэг. Ахлах ангиасаа хойш Япон оронд суралцах хүсэл маань намайг Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвтэй холбосон. Оюутан болоод Японд суралцах бүх боломжийг эрэлхийлж олон сургалтын төвүүдийн судалж, хувь хүмүүстэй хүртэл холбогдож үзсэн. Ингээд ихээхэн судалсны үндсэн дээр энэ төвөөр зуучлуулан Японы томоохон хотуудын нэг болох Ёкохама хотын төвд байрлах Иватани Дэлгэрэнгүй
Q1. Япон улсад суралцахад насны хязгаар байх уу?
Насны хязгааргүй. Гэхдээ та аль нэг сургууль төгсөөд 5-с дээш жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд суралцах зорилго, төгссөний дараах намтар байдлын талаар илүү дэлгэрэнгүй тайлбар буюу нэмэлт материал шаардагдана.
Q2. Япон хэлний сургуульд суралцах үед ямар түвшингээс суралцах вэ?
Ангид хуваарилалтын өмнө түвшин тогтоох шалгалт авч таны тохирсон түвшингийн ангид суралцуулна.
Q3. Гадаад оюутанд зориулсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоо байгаа юу?
3 сараас дээш Япон улсад оршин суух гадаад оюутан бүгд Япон хүнтэй адил байдлаар даатгалд хамрагдах үүрэгтэй. (Богино хугацаагаар бол даатгалд хамрагдах боломжгүй.) Даатгалд хамрагдснаар үүсч гарах зардлын 70%-ийг Япон улс, 30%-ийг хувь хүн өөрөө даана.
Q4. Япон хэлний сургуулийн онцлог?
Япон хэлний сургуульд үндсэн хичээл нь Япон хэл соёл бөгөөд сургуулийн статусаас хамааран ерөнхий Япон хэлний анги, Дэвшин суралцахад чиглэгдсэн анги гэсэн төрлүүд байдаг. Дэвшин суралцахад чиглэгдсэн анги гэдэг нь цаашид хэлний сургуулиа төгссөний дараа Японы улсын болон хувийн дээд сургууль, зэрэг горилох шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа оюутанд чиглэгдэж Япон хэлний түвшин тогтоох шалгалт, Япон улсад суралцах шалгалтанд бэлдэхээс гадна англи хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээл зэргийг үзэж судална.
Q5. Хичээлийн цагийн хуваарийн талаар?
Хичээл эхлэхээс өмнө оюутан бүрээс түвшин тогтоох шалгалт авч тохирох түвшингийн ангид хуваарилна. Хичээлийн цаг ямар түвшингийн ангид орсноос хамаарахыг анхаарна уу.
Өглөөний анги 9:00 – 12: 30
Өдрийн анги 13:00 – 16:30
Q6. Амьжиргааны зардал 1 сард ойролцоогоор хэдэн иен болох вэ ?
Хувь хүний хэрэглээний нөхцлөөс хамаарах хэдий ч ойролцоогоор 50000 иен болно.
Q7. Тэтгэлэг авах боломж хэр байдаг вэ?
Хэлний бэлтгэлд суралцах эхний жил ямар ч сургууль тэтгэлэг байхгүй гэж хэлж болно. Сурлагын дүнгийн үзүүлэлтээс хамаарч зарим сургууль ирц авах боломжтой болно.
Q9. Батлан даагч ямар бичиг баримт бүрдүүлэх вэ ?
Зардлын батлан даагчийн зүгээс иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт, дансны үлдэгдэл хуулга гэх зэрэг үндсэн бичиг баримтаас гадна орлого болон санхүүгийн чадавхийг нотлон харуулах зорилго бүхий нэмэлт бичиг баримт шаардагддаг. Энэ тухайн хүний ажил мэргэжлийн онцлог, дансны хуулгын гүйлгээний байдал зэргээс хамаараад харилцан адилгүй байх тул манай мэргэжилтэнд хандан уу.
Q10. Япон хэлийг заавал урьдчилж үзэх шаардлагатай юу?
Та Япон улсад суралцах хугацаанаас урвуулан тооцож 5-6 сарын өмнө визний бичиг баримтыг бүрдүүлж мэдүүлэх бөгөөд тухайн бүрдүүлэх бичиг баримтын нэг хэсэг нь Япон хэлийг хамгийн богино хугацаа нь 3 сар үзсэн байдлыг нотлосон сертификат болно. Хэрвээ байхгүй бол та манай хариуцсан ажилтанд хандана уу.
Q11. Японы аль хот суралцахад хамгийн таатай вэ?
Япон улс дэд бүтцийн хөгжил маш сайн бөгөөд түүнтэй уялдаж хот хөдөөгийн ялгаа харьцангүй их биш. Токио Ёкохама зэрэг том хотуудаар цагийн ажлын олдоц их, их дээд сургууль олноор төвлөрсөн зэрэг онцлогууд байдаг .Эсрэгээр хөдөө орон нутагт сурснаар бүс нутгийн иргэд буюу Япон ахуйд илүү ойр байх боломжтой.
Q12. Суралцагч хувь хүн ямар шаардлага хангасан байх ёстой вэ ?
Суралцахыг хүсэгч иргэн нь тухайн улсад суралцах зорилго тодорхой, санхүүгийн баталгаатай, Япон улсад өмнө нь хууль бусаар амьдарч байгаагүй хэмэх зэрэг үндсэн шалгууруудыг хангана.Бусад дэлгэрэнгүй мэдээллийг манай мэргэжилтэн багштай 330189 утсаар авна уу.
Q13. Цагийн ажил хийгээд дараа жилийн сургалтын төлбөрөө олдог гэж үнэн үү ?
Цагийн ажлын үнэлгээ нь ойролцоогоор 1000-1500 иен байдаг. Хуулиар оюутан нь 7 хоногт 28 цаг ажиллавал зохих бөгөөд үүнд үндэслэж тооцвол ойролцоогоор сарын орлого нь 112000 иен болно.Тухайн орлогоос оюутан амьжиргааны зардлаа төлнө.Амьжиргааны зардал нь тухайн оюутны хэрэглээний байдлаас шалтгаална. Энэ бүхэнд үндэслэж тооцвол оюутан маш сайн хичээж ажилласан ч төлбөрийг 100 хувь өөрөө төлөх боломж нь эргэлзээтэй байдаг.